Өнөөдөр ажиллах шинжилгээний болох дархлаажуулалтын цэгүүд
Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 728, II тунд 780, нийт 1019 иргэнийг дархлаажуулжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 728, II тунд 780, нийт 1019 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1091254 иргэн I тунд, 991910 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2120 жирэмсэн эх, 12-15 насны 32482, 16-17 насны 16.843 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.
Харин өнөөдөр /2021.08.08/ Улаанбаатар хотод суурин 14 цэгт 23 багийн 116 эмч, ажилтан ажиллаж, 5765 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Багахангай, Багануур, Налайх дүүргийн дархлаажуулалтын цэгүүд амарна. Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

























