Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөдөлмөрийн яармагийн нээлт болно

МҮХАҮТ-МХБ санамж бичиг байгуулж, үндэсний бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх төлөвлөгөөг батална. Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав МХБ-ийн арилжааг нээж цан цохино.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөдөлмөрийн яармагийн нээлт болно
ӨНӨӨДӨР: "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөдөлмөрийн яармагийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.30 цагт: Шүүхийн буруутай ажиллагааны асуудлаар мэдээлэл хийнэ.


Шүүхийн ерөнхий зөвлөл

11.00 цагт: Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн "Шүүгчдийн зөвлөгөөн"-өөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсан үйл ажиллагаа болон 2016 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулагдах шүүхийн тогтолцооны өөрчлөлтийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 91912312, 98980404


Туушин зочид буудал

09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулж буй “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, Ойллого, Ярилцаан” сэдэвт олон улсын хурал, экпертүүдийн уулзалт болно. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, экспертүүдийн уулзалтад гадаадын 15, дотоодын 10 эрдэмтэн, 100 гаруй судлаач, сонирхогч оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлж тайлбарлах, хадгалж хамгаалах талаар бусад улс оронд явуулж байгаа туршлагаас хуваалцана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралд оролцон үг хэлнэ.


Монголын хөрөнгийн бирж

09.50 цагт: МҮХАҮТ-МХБ санамж бичиг байгуулж, үндэсний бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх төлөвлөгөөг батална. Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав МХБ-ийн арилжааг нээж цан цохино.


Чингисийн талбай

11.00 цагт: "Ажилтай, орлоготой монгол хүн" хөдөлмөрийн яармагийн нээлт болно. Энэ үеэр хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг түмэнд түгээж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна ажил хайж буй хүмүүсийг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа болно. Утас: 91915340


АШУИС

09.00 цагт: "Эрүүл, аюулгүй орчин" эрүүл ахуйч, тархвар судлаачдын улсын III зөвлөгөөн болно. Утас:86885060


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.30 цагт: “Дурсамж” хамтлагийн 16 насны төрсөн өдөрт зориулсан “Илчилж амжаагүй хайр” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Guys” хамтлаг шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийнэ.


МҮХАҮТ

10.00 цагт: “Гамшгийн эрсдлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих форум” эхэлнэ. Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн оролцоо, үүрэг зорилтыг танилцуулах зорилго бүхий тус форумыг ОБЕГ, МҮХАҮТ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар болон “Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл” судалгааны төв хамтран зохион байгуулж буй юм. Утас: 99249813

Хуваалцах