Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Ахмадын холбооноос тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Ахмадын холбооноос тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Ахмадын холбооноос тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

багшийн хөгжлийн ордон, хүис

09:00 цагт: Ерөнхий боловсролын сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байгаа бага болон хөгжмийн багш нарын сургалт энэ сарын 6-13-нд болно. Тус сургалт Багшийн хөгжлийн ордон болон ХҮИС сургалтын танхимд үргэлжилнэ. Утас: 86061497

Уран зургийн галерей

10:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг Хүмүүн бичиг сониноос 23 дахь удаагаа зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн - 2019” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.

Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төв

11:00 цагт: Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Ахмадын холбооны ТУЗ-ын гишүүд болон дүүргүүдийн ахмадын хорооны дарга нар Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 350003

Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс улс төрийн бүх намуудад мөрийн хөтөлбөртөө авлигыг шийдэх шийдэл хүргүүлнэ.

Хуваалцах