ӨНӨӨДӨР: Ахмадын үндэсний чуулган болно
Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Ахмадын үндэсний чуулган болно. Тус чуулган нь Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт энэ сарын нэгнээс хэрэгжиж байгаатай холбогдуулан зохион байгуулагдаж байна.

“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Номинцэцэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тулгуурлан мэдээлэл хийнэ.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Гавьяат тамирчин Ц.Шаравжамц АНУ-ын Чикаго хот дахь "Монгол авьяас академи"-тай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлж, АНУ-ын AAU хүүхдийн лигт оролцох болсон талаар мэдээлэл хийнэ.


















