Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ӨНӨӨДӨР: "Алтан чагнуур-2019" шилдэг эмч шалгаруулах ёслол болно

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Алтан чагнуур-2019" шилдэг эмч шалгаруулах ёслол болно
ӨНӨӨДӨР: "Алтан чагнуур-2019" шилдэг эмч шалгаруулах ёслол болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: Эрх зүйт нийгмийн төлөө "Эрх чөлөө" хөдөлгөөнөөс Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99010291

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албадан тараасан асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Ботаник АШУҮИС-ийн цогцолбор хотхон

11:00 цагт: Монголын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох АШУҮИС-ийн эмнэлгийн байрыг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа болно. Утас: 80016984

Улсын драмын эрдмийн театр

13:00 цагт: "Алтан чагнуур-2019" шилдэг эмч шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99203600

Хуваалцах