ӨНӨӨДӨР: “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт болно
- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
Улаанбаатар театр
10:00 цагт: Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Ардчилсан намын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Монгол дархлаа үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
Гадаад харилцааны яам
11:40 цагт: Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойг тохиолдуулан ГХЯ, Дипломатын академи хамтран зохион байгуулж буй Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт болно.
"Монгол ньюс" мэдээллийн төв
12:00 цагт: Улс төрийн намуудын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулна.


















