Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана
УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдаж дараагийн Засгийн газрын тэргүүнд дэвшүүлж буй гишүүнийг зарласан.
Мэдээллийн алба

УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдаж дараагийн Засгийн газрын тэргүүнд дэвшүүлж буй гишүүнийг зарласан.
Үүний дагуу өнөөдөр үдээс хойш намын ҮЗХ хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг дэмжих эсэх асуудлыг шийдэх юм. Хэрэв ҮЗХ дээр түүнийг дэмжвэл Ерөнхийлөгчид танилцуулж улмаар УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэснээр УИХ-ын гишүүд Р.Амаржаргалыг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болох эсэхийг шийдэх юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаас шинэ хамтарсан Засгийн газар байгуулах, Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан тогтоол гаргасан юм.


















