Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Английн одон оронч Уильям Хершель Тэнгэрийн ван гарагийг нээжээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13 нь Григорийн тооллын жилийн 71 дэх өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 25-ны өдөр тохиож байна. Наран 07:10 цагт мандаж, 18:54 цагт жаргана. Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР:  Английн одон оронч Уильям Хершель Тэнгэрийн ван гарагийг нээжээ
ӨНӨӨДӨР: Английн одон оронч Уильям Хершель Тэнгэрийн ван гарагийг нээжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13 нь Григорийн тооллын жилийн 71 дэх өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 25-ны өдөр тохиож байна. Наран 07:10 цагт мандаж, 18:54 цагт жаргана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.


Эрт үе ба дундад зуун

624: Исламын зөнч Мухаммад болон Мекка хотын Курайш омгийн хооронд болсон тулалдаанд арабчууд ялалт байгуулжээ.

874:Константинополь хотын Ариун дагагчдын сүмд Гэгээн Ницефорын шарилыг байршуулж, ёслол үйлджээ.

1567: Англи, Францын нэгдсэн хүч болон Испанийн хооронд өрнөсөн 80 жилийн дайн Оостервийлийн тулалдаанаар эхэлжээ.

1639: АНУ-ын нэрт боловсролын байгууллага болох Харвардын их сургууль Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.

1697: Маяачуудын мэдлийн сүүлийн хот болох Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагджээ.

1781: Английн одон оронч Уильям ХершельТэнгэрийн ван гарагийг нээсэн байна.


XIX зууны үйл явдлууд

1845: Германы хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны хийлийн концерт Лейпциг хотод анх удаа тайзнаа эгшиглэжээ.

1881: Оросын эзэн хаан Александр II ордныхоо ойролцоо халдлагад өртөн амиа алджээ.


XX зууны үйл явдлууд

1921:Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал болж, Ардын түр засгийн газрыг байгуулах шийдвэр гаргав.

1930:Плутон гарагийг нээсэн тухай мэдээллийг Харвардын одон орон судлалын төв зарлажээ.

1933: Их хямралын үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт-ийн зарлигаар шаардлага хангасан банкууд дахин үйл ажиллагаагаа эхлүүлэв.

1940:Зөвлөлт-Финландын өвлийн дайн өндөрлөв.

1943: Германы цэргүүд Краков хотын еврей хорооллыг хааж эхэлжээ.

1969:Аполло 9 сансрын хөлөг даалгавраа амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ буцан иржээ.

1988: Японы Аомори болон Хакодате хотуудыг холбосон Сейканы нүхэн гарц ашиглалтад орж, усан доорх хамгийн урт хонгил болсон байна.

1996: Шотландын Данблейн хотын сургуульд гал нээсний улмаас 16 сурагч, нэг багш амиа алдав.

1997:Тереза эх нас барсны дараа түүний залгамжлагчаар гэлэнмаа Нирмала томилогджээ.


XXI зууны үйл явдлууд

2008: Дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ анх удаа 1,000 ам.долларт хүрэв.

2013: Ромын католик сүмийн 266 дахь папаар Францис сонгогдсон байна.

2016:Анкара хотод болсон дэлбэрэлтийн улмаас 37 хүн амиа алдаж, 127 хүн гэмтжээ.

Хуваалцах