Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өнөөдөр АНУ Сирид цохилт өгч болзошгүй

Газрын Дундад тэнгист байрлаж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон Их Британий Хааны флот пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Сирид далавчит пуужингуудаар цохилт өгөх гэж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр АНУ Сирид цохилт өгч болзошгүй
Өнөөдөр АНУ Сирид цохилт өгч болзошгүй. Зураг: МҮОНРТ

Газрын Дундад тэнгист байрлаж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон Их Британий Хааны флот пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Сирид далавчит пуужингуудаар цохилт өгөх гэж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Тус ажиллагаа нь цар хүрээ болон цаг хугацааныхаа хувьд хязгаарлагдмал шинж чанартай байх бөгөөд цохилт “хэдэн өдөр бус, харин хэдхэн цаг үргэлжилнэ” хэмээн Fox News агентлаг Пентагоны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Түлхүүр үг:АНУ Сири цэрэг дайн
Хуваалцах