Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Ардчилал ба цахим сэтгүүл зүй" форум болно

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 2-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Ардчилал ба цахим сэтгүүл зүй" форум болно
ӨНӨӨДӨР: "Ардчилал ба цахим сэтгүүл зүй" форум болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 2-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна -


НҮБ-ын байр

09:00 цагт: “Жирэмсний хяналтыг сайжруулах нь, нөхөн үржихүйн эрүүл мэнд” Үндэсний II зөвлөгөөн Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд болно. Утас: 99179899, 86885060

Үндэсний хөгжлийн газар

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас “Монголчуудын үнэт зүйл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Утас: 265912, 99078156, 80084466, 99237770

МУИС-ын Номын сан /502 тоот/

09:30 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүл зүйгээр суралцдаг оюутнууд болон залуу сэтгүүлч нарт зориулан "Ардчилал ба цахим сэтгүүл зүй" форум Пикас медиа ХБНГУ-ын Конрад Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Утас: 99094968, 99115308

Үндэсний мэдээллийн төв

10:00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 70000160

Хэвлэлийн хүрээлэн

11:00 цагт: ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгэтэйгээр Монголд анх удаа хэрэгжүүлсэн Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлын тухай судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 350002

Ти Ай ложистик ХХК

11:30 цагт: Техник импортын Ти-Ай-Ложистик гүний гаалийн бүсэд "Иргэн таны төлөө-Хилийн хяналт" сарын аяны нээлт болно. Аяны нээлтийн үеэр гүний хяналтын бүсээр нэвтрүүлж буй импортын төрөл бүрийн хүнс, эм био бэлдмэл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд, химийн хорт болон аюултай бодисын чанар,аюулгүй байдал, цөмийн болон цацрагийн үүсгүүр, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд хийгддэг хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн талаар мэдээ мэдээлэл авах боломжтой аж. Утас:99194274,96669129

Сонгино Хайрхан дүүрэг

11:40 цагт: Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэрийн нээлт Сонгоино Хайрхан дүүргийн 6-р хорооны нутаг, 17-р байранд болно. Утас: 99010499

“Новотел” зочид буудал

18:00 цагт: Санхүүгийн зах зээлийн шинэлэг, шинжлэх ухаанч, шинэ зээлийн шийдлийг бий болгосон “Zeely” аппликейшныг танилцуулах албан ёсны нээлт болно.

УУХҮЯ

13:30 цагт: Иргэний нийгмийн байгууллагуудаас Оюу-Толгойн ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг хамгаалж буй хүмүүсийн асуудлаар шаардлага өгнө. 99191388, 88117157, 89118383

Нийслэлийн иргэний танхим

15:00 цагт: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” арга хэмжээ болно. Утас: 99097968, 99736725

Хуваалцах