Өнөөдөр Ардчилсан намын гишүүд баяраа тэмдэглэнэ
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг. Учир нь 1990 оны энэ өдөр Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдаж, Монгол Улсыг олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан улс болох зам руу эргэж буцалтгүйгээр оруулсан түүхэн өдө
Мэдээллийн алба

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг. Учир нь 1990 оны энэ өдөр Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдаж, Монгол Улсыг олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан улс болох зам руу эргэж буцалтгүйгээр оруулсан түүхэн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Энэ уламжлал ёсоор өнөөдөр АН-ын гишүүд дэмжигчид Монголын хүүхдийн ордонд баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү арга хэмжээнд АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцох юм.


















