ӨНӨӨДӨР: “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно
“Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг
Мэдээллийн алба

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар
09.00 цагт: “Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн тэнхим хамтран зохион байгуулж байна. Утас: 88186960
Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв
11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцана. Хаяг: Алтай хотхоны баруун хойд талд Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв. Утас: 99107367
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
12.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагууд хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.


















