Өнөөдөр “АСЕМ-ын өдөр”
АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах орны хувиар АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэж, АСЕМ-ын олон улс дахь ач холбогдлыг сурталчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж, энэ оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ын өдөр” б
Мэдээллийн алба

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ын өдөр” болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. Люксембургийн Их Гүнт Улсад 2015 оны 11 дүгээр сард болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтаар АСЕМ-ын талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, ач холбогдлыг сурталчлан таниулах, ард иргэдийн дунд сурталчилгааны цогц арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах зорилго бүхий “АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гишүүн орнууд санал нэгтэй дэмжсэн юм. АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-нд Бангкок хотноо зохион байгуулагдаж байжээ.
Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах орны хувиар АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэж, АСЕМ-ын олон улс дахь ач холбогдлыг сурталчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж, энэ оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.


















