Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Асрамжийн төвийн 18 нас хүрсэн хоёр залууд түрээсийн орон сууцны батламж өгнө

- Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Асрамжийн төвийн 18 нас хүрсэн хоёр залууд түрээсийн орон сууцны батламж өгнө
ӨНӨӨДӨР: Асрамжийн төвийн 18 нас хүрсэн хоёр залууд түрээсийн орон сууцны батламж өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

11:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанаас эрлийз хэмээн хасагдсан морьдын асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 91040004

НЗДТГ-ын Б заал

11:40 цагт: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Санамж бичгийн хүрээнд 18 нас хүрч, асрамж, халамжийн төвөөс бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг дэмжиж түрээсийн орон сууцанд орох батламж өгнө. Утас: 98116663, 88104671

Хуваалцах