Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр

Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" болгон 2008 оноос хойш тэмдэглэж ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр.

Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" болгон 2008 оноос хойш тэмдэглэж ирсэн.

Энэ өдрийн зорилго нь аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгох, гадуурхалтыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг дэмжихэд чиглэдэг юм.

Аутизмыг эрт оношилж шаардлагатай зан үйлийн эмчилгээг хийснээр тухайн хүүхдийн хөгжлийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.

Оношилгоо нь ихэвчлэн хүүхдийн зан байдал, хөгжлийн түвшнийг ажиглах замаар хийгддэг.

Энэ өдөр дэлхий нийтээрээ аутизмтай хүн бүрийг ойлгож, тэдний амьдрал үнэ цэнтэй гэдгийг хүлээн авч, тэгш боломжоор хангахыг уриалж байна.

Хуваалцах