ӨНӨӨДӨР: Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн хурал хийнэ
- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
"Hub Innovation" центр
09:00 цагт: НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим, БНОУХ-гээс хамтран Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд болон иргэдэд зориулсан “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сургалтын нээлт болно. Утас: 99092875
Засгийн газрын II байр
09:00 цагт: Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын хүрээнд Үндэсний багийг чадавхжуулах сургалт, семинар болно. Утас: 99849000
Улаанбаатар зочид буудал
10:00 цагт:"Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" сэдэвт бодлогын семинар болно. Утас: 99080190
ШУТИС-ийн Төв номын сан
10:00 цагт: Итали, Португали, Австрали, Израиль, Герман, Япон, Өмнөд Солонгос, Тайланд улсаас уригдан ирсэн салбартаа тэргүүлэх 11 эрдэмтэн профессорууд молекул дохиолол, өсөлтийн факторууд зэрэг сэдвээр лекц уншина. Утас: 99247798
Үндэсний мэдээллийн төв
10:30 цагт: МАХН-аас Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: Трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар болон трансжендер хүмүүсийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт: "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос хэвлэлийн хурал зохион байгуулна.
АТГ-ын олон нийтийн төв
11:00 цагт: Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 80750912
Хэлмэгдэгсдийн хөшөө
12:00 цагт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416, 88087678
"Лобби" төв
14:00 цагт: “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх” онол, практикийн бага хурал болно.


















