Өнөөдөр “Автомашингүй өдөр”
Энэ өдөрт зориулсан олон арга хэмжээ төв талбайд явагдаж байгаагаас гадна уралдаан тэмцээнүүд ч болох юм. Мөн Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байна.
Мэдээллийн алба

Нийслэлчүүд өнөөдөрэрүүл мэнддээ анхаарал хандуулж, спортоор хичээллэн “Автомашингүй өдөр”-ийг өнгөрүүлж байна.
Өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төв гудамж замуудад хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж байна. Иймээс иргэд, жолооч наравтомашинаар зорчих шаардлагатай бол бусад чөлөөтэй замыг сонгон хөдөлгөөнд оролцох юм.Автомашингүй өдрийн нээлт өнөөдөр 11 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Энэ өдөрт зориулсан олон арга хэмжээ төв талбайд явагдаж байгаагаас гадна уралдаан тэмцээнүүд ч болох юм. Мөн Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байна.



















