Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна
ӨНӨӨДӨР: Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:30 цагт: “Үндсэн хууль - 30 жил” эрдэм шинжилгээний хурал “Их Монгол” танхимд болно.

11:00 цагт: “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө - 30 жил” хэлэлцүүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд болно.

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордон

16:00 цагт: “Б.Чимидийн нэрэмжит шагнал” гардуулах ёслолын ажиллагаа “Их Монгол” танхимд болно.

Улаанбаатар дахь “Русский дом”

19:00 цагт: ОХУ-ын Ардын жүжигчин, Царскосельскийн урлагийн шагналт, Оросын холбооны улсын Засгийн газрын шагналт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёл, урлагийн зөвлөлийн гишүүн мөн Бүх Оросын хамгийн том урлагийн наадам болох “Синяя птица” уралдааны шүүгч Олег Погудины “Ая дуу биднийг холбоно” тоглолт Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-д үнэ төлбөргүй болно.

Хуваалцах