Өнөөдөр байнгын хороод хуралдана
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “В” танхимд09:00 цагаас хуралдах бол Төрийн байгуулалтын байнгын хороо“Б” танхимд мөн 09:00 цагаас хуралдана.
Мэдээллийн алба

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “В” танхимд09:00 цагаас хуралдах бол Төрийн байгуулалтын байнгын хороо“Б” танхимд мөн 09:00 цагаас хуралдана.
Үүнээс гадна Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өдөр 14:00 цагаас 334 тоот өрөөнд болох бол Пестицидийн зохистой хэрэглээний талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг “Б” танхимд14:00 цагаас болно.
Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны дэд ажлын хэсэг “В” танхимд мөн 14:00 цагаас хуралдана.
Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай танилцах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл өгч, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Г” танхимд 14:00 цагаас хуралдах юм.


















