Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Өнөөдөр Барак Обама, Мишель Обама нарын хуримласан өдөр

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүний үзэсгэлэнт эхнэр Мишель Обама нарын гэрлэсний 20 жилийн ой тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Барак Обама, Мишель Обама нарын хуримласан өдөр
Өнөөдөр Барак Обама, Мишель Обама нарын хуримласан өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Мишель Обама нарын гэрлэсний 20 жилийн ой тохиож байна. Тэд 1992 оны 10 сарын 3-нд Чикаго дахь “Тринити Юнайт” сүмд гэрлэх ёслолоо үйлдэж байжээ. Дэлхийн хамгийн алдартай хосуудын тоонд зүй ёсоор багтах тэд өнөөдөр твиттер дахь цахим хуудаснаа хуримынхаа ойн талаар жиргэж бие биедээ мэнд хүргэжээ. Ерөнхийлөгч Барак Обама “20 жилийн өмнөх энэ өдөр би миний хамгийн сайн найз, амьдралынхаа цор ганц хайрттайгаа гэрлэсэн юм. Хуримын ойн мэнд хүргэе Мишель” гэсэн бол хатагтай Мишель Обама “Хуримаа хийснийхээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе Барак, өдөр бүр хамгийн сайн хамтаргч, хамгийн сайн найз, хамгийн шилдэг аав байдагт тань баярлалаа. Чамдаа хайртай” гэжээ.

Хуваалцах