Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийнэ

10:00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд Нийслэлд хотод баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

10:00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд Нийслэлд хотод баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.Утас: 99070909

10:00 цагт "Оюунлаг, чадварлаг ирээдүйд хамтдаа" семинар Мэдээллийн технологийн үндэсний паркын Сургалтын төвд болно.

10:00 цагт Ялалтын талбайгаас Энх тайвны нэрт зүтгэлтэн Шри Чинмойн санаачилсан Эвийн Өргөө энх тайвны гүйлт УБ-аас Замын-Үүдийг чиглэлд эхэлнэ.

Энэхүү гүйлт нь дэлхийн 140 гаруй орныг дамжин даян дэлхийд энх амгаланг уриалдаг билээ.

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 11-р хорооны, 13:00 цагт 10-р хорооны, 16.00 цагт 12-р хорооны иргэдтэй уулзалт хийж, тойргоос сонгогдсон гишүүний хувьд хийсэн ажлаа танилцуулахын хамт иргэдийн санал хүсэлтийг хүлээж авна. Уулзалт хороодын байранд болно

11.00 цагт нийслэлийн 2 дугаар дунд сургуульд байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яамаас гардуулж өгнө. Тус үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Японы элчин сайд нар оролцоно. Утас: 98119897

11:10 цагт “Ардчилал шударга ёс” Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гадаадын хэвлэлүүдэд гарсан ноцтой мэдээллийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Чингисийн талбайд цуглаан зохион байгуулна. Утас: 77110070, 91195745

12:00 цагт CБД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Монгол Глобал” ХХК-ний шинээр байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн нээлтийн ажиллагаа Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, “Бэлх плаза”-д болно. Утас: 99118236

12:00 цагтБаянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат болон бусад албаны хүмүүс Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91426622

12:30 цагт Хэлмэгдсдийн холбооноос цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт Улс төрийн хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөнө.

15:00 цагт БШУЯ-аас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарласан хүүхдийн утга зохиолын уралдаанд бүтээл нь шалгарсан зохиолчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзана. Утас: 98119897, 91913865

17:00 цагт Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан "Цаг хугацаа ба орон зай" Нүүдлийн урлан 2014 үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ Туушин зочид буудлын 1 давхарт байрлах 976 арт галерейд болно.

17:30 цагт Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл ТББ нь ПУМА ИМПЕРИАЛ зочид буудлын Хурлын зааланд Хувийн Хэвшлийн Хөггжил IV - Эдийн засгийн сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулна. Утас: 70114481, 89014272

Бэлтгэсэн: М.Тодбэх

Хуваалцах