Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцана

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдыг шинэ Засгийн газар хүлээн зөвшөөрөх эсэх, энэ онд чөлөөт бүсийнхэн ямар байдалд ороод байгаа талаар мэдээлэл өгнө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцана
ӨНӨӨДӨР: Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцана. Зураг: МҮОНРТ

09:00 цагт Улсын онцгой комиссын хурал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болно.


11:00 цагт Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцана.


11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдыг шинэ Засгийн газар хүлээн зөвшөөрөх эсэх, энэ онд чөлөөт бүсийнхэн ямар байдалд ороод байгаа талаар мэдээлэл өгнө.


12:00 цагт Монголын Сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Нийслэлийн иргэний танхим (Хуучнаар Хүүхэд залуучуудын соёлын төвийн Б корпус буюу төв зам руу харсан хаалга)-д зохион байгуулагдана. Утас: 330948, 99841725, 99991706.


14:00 цагт "Сentral tower"-ийн 7-н давхар дахь Хятадын соёлын төвд Соёлын яам татан буугдаагүй байхад хэрэгжиж байсан төслийн үр дүнг танилцуулж "Хятадын соёлын түүх" номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно. Нээлтэд Хятадын элчин сайд Ван Шао Лун , Соёлын дэд сайд асан М.Түмэнжаргал, МУИС-ийн эрдэмтэн багш нар оролцоно.


Хуваалцах