ӨНӨӨДӨР: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэж өгнө
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Туушин” зочин буудал
09:00 цагт: Эрчим хүчний яам, Финляндын Элчин сайдын яамтай хамтран "Ухаалаг эрчим хүч форум" зохион байгуулна. Утас 88023917
"Новотел" зочид буудал
09:00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн "Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга" БИОФИН төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 99135393
“Blue sky” зочид буудал
09:00 цагт: Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжиж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн дунд хугацааны үр дүн сэдэвт семинар болно. Утас: 320710
Хангарди ордон
10:00 цагт: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXV хуралдаан болно. Утас 70119921, 86863998
Сонгинохайрхан дүүрэг
10:00 цагт: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-ийн нээлт болно. Утас: 99127029
Зэвсэгт хүчний Жанжин штаб
11:00 цагт: Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийнхан Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.
ШӨХТГ
11:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Уурхайн ажилчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.
ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль
14:00 цагт: Барилгын материалын лабораторийг шинэчлэн засварлаж ашиглалтад оруулах, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх арга хэмжээ, нээлтийн ажиллагаа болно. Утас: 86232567, 99002058


















