Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Баянзүрх дүүргийн дахин сонгуулийн дүнг мэдээлнэ

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Баянзүрх дүүргийн дахин сонгуулийн дүнг мэдээлнэ
ӨНӨӨДӨР: Баянзүрх дүүргийн дахин сонгуулийн дүнг мэдээлнэ. Зураг: МҮОНРТ

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Төрийн ордон

09:00 цагт: “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” Их танхимд болно. Утас: 88010867, 80189929, 91119757, 99049347

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

11:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

Блю скай

09:00 цагт: ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан "Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх" техник, хамтын ажиллагааны төслийн нээлт болно.

Хангарди ордон

11:00 цагт: Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооноос тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд болсон дахин сонгуулийн дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Утас: 325044

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал болох талаар багш, сэтгэлзүйчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн номын сан

14:00 цагт: Сэтгүүлч судлаач Др.Я.Борчулууны "Харвардын серендипити" номын нээлт болно. Утас: 99091156

Хуваалцах