Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ӨНӨӨДӨР: Баяр наадмын бай шагналын талаар мэдээлэл хийнэ

12:30 цагт Эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдөөд байгаа Э.Эрдэнэбулган охины ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Баяр наадмын бай шагналын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Баяр наадмын бай шагналын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

10:00 цагт Вьетнамын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нгог тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана. Уулзалт МҮЭХ-ны байранд болно. Утас: 99027019, 88007709


10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно


10:00 цагт эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа эхлүүлэх гэж байгаа Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалайг гаргаж өгөх хэвлэлийн хурал Монголын Залуучуудын Холбооны байранд болно. Утас: 88020633, 89179891


11:30 цагт Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж байгаа “Тоёота” компани энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах болон баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. НЗДТГ-ын Б танхимд. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна. Утас: 91040607


12:30 цагт Эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдөөд байгаа Э.Эрдэнэбулган охины ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт "ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨ"-ны нээлтийн арга хэмжээ болно. Утас-99206599

Хуваалцах