Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно

09:00 цагаас “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг Төрийн ордны “Б” танхимд эхлэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын Хөдөлмөр нийгмийн хамгаалалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, нэгдсэн төлөвлөгөөг батлах уулзалт Хангарьд ордоны 6 давхарт болно. Утас:99282960

09:00 цагаас “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг Төрийн ордны “Б” танхимд эхлэнэ.

09:00 цагаас НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар бичил бизнесийг дэмжих хөтөлбөр болон иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218 91040607 325044

10:00 цагаас ҮХААЯ-ы 1 давхарын хурлын зааланд Экспортыг дэмжих, Импортыг орлох “888 төсөл”-өөс ҮХАА-н салбарт хамрагдах төслүүдийн асуудлаар хэлэлцүүлэгтэй. Дэд сайд Б.Цогтгэрэл, салбарын холбоод, ТББ-ууд оролцоно.

11:00 цагаас МҮЭ-ийн холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас:99027019

11:00 цагаас эхний үйлдвэрлэгдсэн 10 экобусыг нийслэлд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Цахилгаан тээвэр ХХК-ны байранд болно.

12:00 цагаас СУИС-н замын эсрэг талд ногоон Peace building-н 6 давхарт GLamour Art galerry-д Моханик хамтлагын "Mohanik at Amarbayasgalant" цомгийн нээлт болно.

12:00 цагаас Зэвсэгт хүчний аврага салаа, тасаг, оны мэргэжлийн аварга шалгаруулах марш тактикийн тэмцээний хаалтын ажиллаагаа сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан автобус ЗХЖШ-ын урдаас явна. Утас:94275784

Хуваалцах