Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Бензин шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд дээрмийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Бензин шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Бензин шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

10:00 цагт:Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Алтай хотхоны замыг Дунд голын авто замтай холбосон гүүр барих концессын гэрээ байгуулах тухай, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай, нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.


10:00 цагт: "Болзошгүй гамшгийн үед бид бэлэн үү" АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас “Говийн чоно- 2016” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурал “Шангри Ла Улаанбаатар” /Хуримын ордны урд талд/ Их танхим -3 зааланд болно.Холбогдох утас: 99007969, 99249813


11:00 цагт:"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Бензин шатахууны үнийн асуудлаар Монгол хүний эрүүл мэндийг 30 гаруй тэрбум төгрөгөөр баталгаажуулах боломжийн талаар мэдээлэл хийнэ.



11:30 цагт:"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудын холбооноос “Ариун төр ариун талбай” олимпийн баг тамирчдаа дэмжих төслийн аяны талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд дээрмийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хуралтай. Уламжлал ёсоор мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулна. Та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 89010515, 88080619


15.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн Улаан загалмайн байгууллагын тэргүүнийг Төрийн ордонд хүлээн авч уулзана.


Хуваалцах