ӨНӨӨДӨР: “БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ” сэдэвт уулзалт болно
10:00 цагаас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “БИД НЭГ
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-аар:
09:00 цагаас УИХ-ын Хаврын ээлжит Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
11.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
14:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар”.
-*-
09:00 цагаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих төсөл сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаа Маргааш Чингис хаан зочид буудлын Тэмүүжин танхимд болно. Энэхүү хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаааллын яам, Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 88093607
10:00 цагаас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ” сэдэвт уулзалт хийнэ. Утас: 88110037 98222065
10:00 цагаас -14:00 цаг хүртэл “Сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгая ба мэдээ мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдийн дундах сургалт ЭМЯ-ны А танхимд болно.
11:00 цагаас “Их Хотын Залуусын Зөв Сонголт” сэдэвт хүүхэд, залуучуудыг архи тамхи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гар зураг, фото зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Монголын Уран Зургийн Галерейд болно. Утас: 94839684
11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Монголын сэтгүүлчдийн эвлэл Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагаас Хэрэглэгчийн үнэлэмж ТББ-аас сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагаас БСШУЯамны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн ЦАГААН ТОЛГОЙН үсэглэлийн баяр болж буйг тохиолдуулан энэхүү баяр дээр нь баяр нэмж эдгээр хүүхдүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гарын бэлэг гардуулж Танхимтай танилцуулах уулзалт зохион байгуулах гэж байна. Хаяг: МҮХАҮТанхимын 2 давхарын ресторан. Утас: 324394, 99020785
13:00 цагаас Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Оюутны Соёлын Төвд ЭМШУИС-ийн судлаач оюутны “MARS" клубын хамт олон “DISCOVERY-2014” Монголын анагаахын их, дээд сургууль, коллежиудын оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах үндэсний чуулганы шилдэг оюутнуудад шагнал гардуулна.
14:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхимд "Барилгын тухай хууль тогтоомж болон барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал" гэсэн сэдвээр Барилгын хөгжлийн холбооны дэд захирал Д.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас:315789
15:00 цагаас Батлан хамгаалах яаман дээр батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан Монгол бичгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол, Монгол бичгийн үзэсгэлэн, бүх цэргийн ангиудад залах Монгол бичгээр бичсэн Монгол улсын "Төрийн дуулал", "Цэргийн тангараг"-ийг дээжийг хүндэтгэн залах зэрэг үйл ажиллагаа, ёслолууд болно.
15:00 цагаас “Дулааны станцуудыг ашиглалтанд оруулахад орхигдуулж буй асуудлууд" сэдвээр өнөөгийн эрчим хүчний бодит байдал ямар байгаа талаар Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооноос Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
19:00 цагаас Монголын энэ цаг үеийн хөгжмийн зохиолчдын түүчээ болж “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг дууны урлагийн болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУ-ын УГЗ, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн Монгол бөхийн өргөөнд болох юм.


















