Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ӨНӨӨДӨР: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Шангри-ла зочид буудал

09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын нээлт болно. Утас: 91915340

Гадаад хэргийн яам

09:00 цагт: “Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвтэй уулзалт, семинар болно. Утас:99287297

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

10:00 цагт: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88054040

Нийслэлийн цагдаагийн газар

11:00 цагт: Нийслэлийн 1000 гаруй нийтийн тээврийн автобусыг бүрэн камержуулсан талаар мэдээлэл өгнө.

“Улаан гэр” галерей

18:30 цагт: “Урлагтай яриа” цувралын зочноор Нидерландын куратор “Todays аrt” олон улсын медиа урлагийн наадмын захирал Үлоф Вон Винден оролцоно. Утас: 319015, 319017

Хуваалцах