Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагаа Цэцээ гүний оргил дээр эхэлнэ. Тахилга болж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно
ӨНӨӨДӨР: Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт: Манай улсад айлчилж буй ОУОСХ-ын өвлийн Универсиадын газрын төлөөлөгчид тус наадмыг зохион байгуулж ирсэн туршлага, бэлтгэл ажлын талаар санал солилцох "Өвлийн Универсиад" сургалт хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.


09:00 цагт: Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, "Босоо Монголын голомт" ТББ хамтран "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулна. Бага хурал Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болно. Утас: 88065444


10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагаа Цэцээ гүний оргил дээр эхэлнэ. Тахилга болж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон болно. Утас: 99666553


10:30 цагт: НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохиогдож буй “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээл- Одоо ба Ирээдүй” сэдэвт Нийслэлийн зөвлөгөөн Хангарди ордны Хурлын танхимд болно.


11:00 цагт: "Монгол ньюс" Мэдээллийн төвд Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна.


11:30 цагт: Сонгуулийн хуулийг УИХ-ын даргад өргөн барих гэж байгаа талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн хурал болно. Хуралд МАН-ын генсек Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад намын төлөөлөл оролцоно.


12:00 цагт: НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа Хүнсний аюулгүй байдлын асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Хөдөлмөрийн яам залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэх Хамтын ажиллагааны санамж бичгийг Батлан хамгаалах яамтай байгуулах арга хэмжээ Хөдөлмөрийн яамны хурлын танхимд болно.

Хуваалцах