Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.04.10)
Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт:Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого, бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Байршил: МҮХАҮТ
09:30 цагт: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг танилцуулна.
Байршил: “Пума Империал” зочид буудал, Хурлын танхим
10:00 цагт: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон ажлын хэсгүүд, байнгын хорооны хуралдаан болно.
Байршил: Төрийн ордон
10:00 цагт: Бичил биетний тэсвэржилт (ББТ)-ээс сэргийлэх, тэмцэх мэдээлэл харилцааны үндэсний стратегийг танилцуулах семинар болно.
Байршил: Кемпенски зочид буудал
10:00 цагт: “Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Байршил: ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг болно.
Байршил: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Барилгачин” танхим
13:00 цагт: “Хүннүгийн археологи: Хүннү ба Хүннүгийн дараах соёлын он цагийн асуудал” Эрдэм шинжилгээний хурал
Байршил: МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, Эрдмийн зөвлөлийн танхим
14:00 цагт: Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнгийн нээлт болно.
Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей


















