Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.04.16)

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.04.16)
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.04.16). Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 цагт: Техник, технологийн хурдацтай хөгжил, цахим шилжилт, хиймэл оюун ухааны нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлт, чиг хандлагыг хэлэлцэх, бодлогын түвшинд санал солилцох, оюутан залуусын ажил мэргэжлийн сонголтыг дэмжих, тэднийг сургуулиас хөдөлмөрийн зах зээлд амжилттай шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” нэгдсэн форум, өдөрлөг болно.

ХААНА: Соёлын төв өргөөнд

УТАС:


09:00 цагт: МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэнгээс хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

ХААНА: МУБИС-ийн төв байр

УТАС: 77775115


11:00 цагт:Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууц, нэр төр, аюулгүй байдалтай шууд холбоотой талаар болон цахим шилжилт, хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, аппликейшн, цахим бүртгэлийн хэрэглээ өргөжихийн хэрээр энэ төрлийн зөрчил гарч байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

ХААНА: ХЭҮК-ын хурлын танхим

УТАС: 89017101


11:30 цагт: “Цаг хугацааны хэлхээ” ТББ-аас Оросын ард түмэнд туслах хандивын аяны талаар мэдээлэл хийнэ.

ХААНА: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

УТАС: 99790206, 92390206


12:00 цагт: "Туулын хурдны зам" - төслийн үйл ажиллагаа эхлүүлсэн нутаг дэвсгэр нь "Улсын онц чухал объект" -той давхцаж байгаа төдийгүй манай улсын "Үндэсний аюулгүй байдал" -д нөлөөлөхөөр ноцтой байдал үүсч болзошгүй талаар мэдээлэл хийнэ.

ХААНА: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

УТАС: 99790206, 92390206

Хуваалцах