Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.04.21)
Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно.
ХААНА: Новотел зочид буудал
УТАС:
11:00 цагт: Дарви сумын иргэдийн төлөөлөл Говь-Алтай аймгийн нутаг, Дарвийн нуруунд “Макс групп” компанид алт олборлох 33 лиценз олгосон талаар холбогдох баримтыг илчилж мэдээлэл хийнэ.
ХААНА: “Монгол ньюс” мэдээллийн төв
УТАС: 99083104
12:00 цагт: Сурагчдын дунд хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болон умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгнө.
ХААНА: НҮБ-ын байранд
УТАС: 99960997
12:00 цагт: "Туулын хурдны зам"-тай холбогдуулан иргэд олон нийтийг төөрөгдөлд оруулан, иргэдийн "Үндсэн хууль" - иар олгогдсон "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх"-нд халдаж байгаа асуудлаар ҮАБЗ, Тагнуулын Ерөнхий газар. Эрүүгийн Цагдаагийн албанд хандаж хэвлэлийн хурал зарлалаа.
ХААНА: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
УТАС: 99790206,92390206
13:00 цагт: “Хүүхдийн хөгжил,төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал болно.
ХААНА: Улаанбаатар зочид буудал
УТАС: 91996130


















