Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Өнөөдөр болох тулааны хуваарь

Өнөөдөр хагас шигшээ тулаанд манай улсын таван тамирчин хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох тулааны хуваарь
Өнөөдөр болох тулааны хуваарь. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн хувьд манай улсын хоёр боксчин медлийн болзол хангаж, хагас шигшээд шалгарсан юм.

Тодруулбал, -60 кг-д Э.Цэндбаатар Кыргызстаны Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, -69 кг-д Б.Мишээлт Афганистаны Амири Хусейнийг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарсан.

Өнөөдөр хагас шигшээ тулаанд манай улсын таван тамирчин хүч үзнэ.

Үүнд:

49 кг О.Өнөболд vs UZB М.Мерзакмедов

56 кг Х.Энх-Амар vs KGZ Е.Акилбек

60 кг Э.Цэндбаатар vs UZB А.Калоков

64 кг Б.Чинзориг vs UZB Е.Абдураймов

69 кг Б.Мишээлт vs KAZ А.Зуссупов

Хуваалцах