Өнөөдөр болох үйл явдал
09:30 цагаас Төрийн ордны А танхимд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох байгууллагууд хамтран "Мэдээллийн аюулгүй байдал" семинарыг зохион байгуулна. · 11.00 цагт ССАЖЯ дээр давж заалдах шатны шүүхээс В.И.Лениний музейн өмчлөлийн асуудлаа…
Мэдээллийн алба

09:30 цагаас Төрийн ордны А танхимд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох байгууллагууд хамтран "Мэдээллийн аюулгүй байдал" семинарыг зохион байгуулна.
·11.00 цагт ССАЖЯ дээр давж заалдах шатны шүүхээс В.И.Лениний музейн өмчлөлийн асуудлаар МАН-ын гомдолыг хэрэгсэхгүй болгож, В.И.Лениний музейг төрийн өмчөөр дахин баталсан талаар мэдээлэл хийнэ. Харилцах утас: 8800807
12:00 цагт Төрийн ордны Г танхимд Олон улсын болон Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна. Монголын Залуучуудын хөгжил дэвшлийн талаар төрөөс баримтлах бодлого, Залуучуудын өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх энэхүү хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Китахар Наоми нар оролцоно. Утас: 88093607
15-17 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт "Харшил, урвал үзүүлдэг ургамлын үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно.Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.Холбогдох утас: 325044, 99554999


















