Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай. Хурлаар: 09.40-10.20 цагт Нийтийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын дүн, 10.20-11.00 цагт Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, 11.00-11.40 Хүнсний бөөний төвүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус т

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай. Хурлаар:
09.40-10.20 цагт Нийтийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын дүн,
10.20-11.00 цагт Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн,
11.00-11.40 Хүнсний бөөний төвүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.

11:00 цагт Улаанбаатар хотын 374 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

11 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж, цаг үеийн ажилтай танилцана. Нийслэлийн ЗДТГ-ын 1 давхарт.

11.00 цагт MN мэдээллийн төвд “Монгол маркетер” ТББ-аас “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг- 2013”-ыг зохион байгуулахтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагтMN мэдээллийн төвд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулын шударга бус үйлдлийн талаар мэдээлэхээр Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Х.Хулан хэвлэлийнхэнд хандлаа.

12.00 цагт MN мэдээллийн төвд Анхдугаар Богд хаан Занабазарын 10 дугаар хойд дүр тодорсон талаар Бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Ампер хаус”-ийн хурлын танхимд Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжин төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг сайжруулах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

13:00 цагт Анхдугаар Богд хаан Занабазарын Х дугаар дүрийн номын өргөөний талаар Өнө Эрдэнийн гүн ухаан судлалын хүрээлэнгээс МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн баг хурал зарлалаа.

14:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харъяа агентлагуудын эхний 9 сарын ажлыг дүгнэсэн дүн, Нийслэлийн Өмчийн 2013 оны тооллогын дүн зэрэг 4 асуудлыг хэлэлцэнэ.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах