Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

08.30 цагаас Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

08.30 цагаас Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд болно.

09:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно.

09.30-10.20 цагт МХЕГ-ын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам, замын байгууламж, гүүрийн барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Холбогдох утас: 261425

10:00 цагаас Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулах ӨВӨЛД БИД БЭЛЭН СЭДЭВТ өдөрлөг ЗТЯ-ны 2-р байрны хурлын зааланд болно. Холбогдох утас: 98700983 99004811

10:00 цагаас Авто зам үүсч хөгжсний 84 жилийн ой, Авто замчдын баярын өдрийг тохиолдуулан “Эхлэлийн цэгт” /төв талбай/ хүндэтгэл үзүүлнэ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны сайд А.ГАНСҮХ, , Төрийн нарийн бичгийн дарга Н.БАТЗАЯА, ЗТЯ-ны АЗБХЗГ-ын дарга Р.ОНОН, Монголын авто замын холбооны тэргүүн Т.БЯМБАА, АЗХЭШСТ-ийн захирал Р.ОТГОНБААТАР болон нийт авто замчдын төлөөлөл оролцох болно.

12:00 цагаас "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Эрүүл мэндээ дээдлэгч өрх", "Эрүүл мэндээ дээдлэгч иргэн", "Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан", "Идэвхитэй хөдөлгөөнөөр жин хассан иргэн" зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар чуулгын байранд болно. Холбогдох утас: 99131552

12:00 цагт хэвлэл мэдээллийн салбарын УРЛАГИЙН ИХ НААДМЫН техникийн зөвөлгөөний хурал Улаанбаатар чуулгын байранд болно. Наадамд оролцох байгууллагын төлөөлөгчдийг урьж байна.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах