Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт Орос - Монголын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Новосибирск мужийн бизнес уулзалт МҮХАҮТ-ын 507 тоотод болно.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

10:00 цагт Орос - Монголын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Новосибирск мужийн бизнес уулзалт МҮХАҮТ-ын 507 тоотод болно.11.00 цагт Монголын Банк Бус Санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХолбоо/ болон валют арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-ууд хамтран ”Валютын ханшны өөрчлөлтийн талаар” ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд мэдэгдэл хийнэ.

11.30 цагт”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд“Үнэн үнэтэй монгол гайхамшиг 2014” аяны талаар Бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

11:40 цагт Чингисийн талбайд “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ” багц төслийн хүрээнд хот хоорондын шуудангийн тээвэр логистикийн зориулалтын 8 автомашиныг "Монгол шуудан" ТӨХК-д хүлээлгэн өгнө. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.

12.00 цагт ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд СУИС-ийн багш, сийлбэрчин Г.Цогбаяр болон түүний шавь нарын хамтарсан “42 сийлбэрчний үзэсгэлэн”- гийн талаарх мэдээллийг сонирхоорой.

12:00 цагт Монголын Үндэсний сурын холбооноос 2013 онд гадаадад болсон тэмцээнд Монголын сурын холбоо хэрхэн оролцсон талаар МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 12.30 цагт ”Монгол Ньюс”-ын мэдээллийн танхимд “Kig” ХХК-иас хэрэгжүүлж буй ТҮЦ шинэчлэх төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

14:00 цагт ССАЖЯамны 302 тоотод ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ хүлээн авч уулзан талархал илэрхийлнэ.

16.00-18.00 цагт “ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХӨГЖИЛ, ЧАНАРЫН ТӨВ”-өөс зохион байгуулж буй Та бизнесээ шинэ шатанд гаргамаар байна уу? танилцуулах уулзалт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд болно.

Хуваалцах