Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан (PAGE) Ногоон Эдийн Засгийн төлөөх Түншлэлийн уулзалт болно. Холбогдох утас: 99130782 09:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн Сургалт…
Мэдээллийн алба

09:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан (PAGE) Ногоон Эдийн Засгийн төлөөх Түншлэлийн уулзалт болно. Холбогдох утас: 99130782
09:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн Сургалтын танхимд “Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалт, сэлбэн засалт” сургалт эхэлнэ.
11:00 цагт Хүнсний бүтээгдэхүүний хуванцар сав баглаа боодол болон тэдгээрийн түүхий эдийн хууль эрх зүйн зохицуулалт өнөөгийн байдал сэдвээр санал солилцох уулзалт БОНХЯ-ны Хаан танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99894441
12:00 цагт МАН-ын дарга М.Энхболдын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Монголын улс төрийн намуудын дарга нарын нээлттэй уулзалт ярилцлага” Улаанбаатар зочид буудалд болно.
12:30 цагаас Цагдаагийн ар гэрийн холбоо төрийн бус байгууллагаас ”Цагдаагийн албаны тухай хууль” батлагдсантай холбоотойгоор ”Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт МҮХАҮТ, Хаан Банктай хамтран гадаад худалдаа эрхлэгч байгууллагуудад худалдааны санхүүжилтийн цогц мэдээллийг хүргэх, өртөг багатай боломжит арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах зөвлөмж өгөх зорилготой “Гадаад худалдааны санхүүжилтийн зөвлөгөөн” болно.
16:00 цагт ХААИС орчин үеийн жишигт нийцсэн спортын ил талбайтайн нээлт болно. Нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Холбогдох утас: 99062806


















