Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00-16:30 цаг хүртэл НҮБ-ын байранд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хөтөлбөр "Монгол орны говийн бүсийн хүн амын аюулгүй байдлыг харилцан уялдаатай, урьдчилан сэргийлэх замаар хамгаалж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь" хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах х

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00-16:30 цагт НҮБ-ын байранд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хөтөлбөр "Монгол орны говийн бүсийн хүн амын аюулгүй байдлыг харилцан уялдаатай, урьдчилан сэргийлэх замаар хамгаалж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь" хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах хаалтын семинар болно.

09:00-13:00 цагт Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалт БОНХЯ-ны Говь танхимд болно.

10:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10.00 цагт Хангарьд ордонд болно. Хуралдаанаар “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнг танилцуулж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ.


11:00 цагт MN мэдээллийн төвд “MN 25 дугаар суваг” телевизийн “Мaking the band” шоуны хаалтын ажиллагаанд зориулсан хэвлэлийн хуралд урья.

12.00 цагт MN мэдээллийн төвд“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас Европын кино өдрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

Түлхүүр үг:Өнөөдөр болох үйл явдлууд
Хуваалцах