Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “А” танхимд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал болно.

09:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “А” танхимд

11:00 цагаас өнөөдөр Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 14 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан МУ-ын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн үндэсний зөвлөлийн хурал Монголын Хүүхдийн ордны ёслолын танхимд болно.

11:00 цагаас “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концертыг СТӨ-нд тоглох гэж байгаатай холбогдуулан МҮОНРТ-ийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд УГЗ С.Сүхбаатар, СГЗ Н.Ганхуяг, СТА Сэржмятав нар болон бусад уран бүтээлчид оролцоно.

12:00 цагаас АНУ-ын Азийн санд МҮХАҮТ-ын “EXCELLENCE IN DEMOCRACY AND DEVELOPMENT” шагнал, Дэд суурин төлөөлөгч Хатагтай Meloney C.Lindberg –ыг “Silk Road” одонгоор шагнах үйл ажиллагаа МҮХАҮТ-д болно. Харилцах утас 89099099

13.00 цагаас Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд

14:00 цагаас ШШГЕГ, Хууль сахиулахын их сургууль хамтран “ШШГБ-ын шинэтгэл: Эрх зүйн орчин, практик” сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал зохион байгуулна.

14.00 цагаас Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд

Хуваалцах