Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа улс орон даяар 2013 оны 11 дүгээр сарын 25-нд эхлэх гэж байгаа болон өрх, иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлсон салбар дундын нэгдсэн Цахим мэдээллийн сан бий болгох асуудлаар хэвлэлийн бага хурал Төрийн ордны "Г" танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагаас Хууль сахиулахын их сургууль дээр “Хууль сахиулах байгууллагын тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал болно. Утас 88115446

10:30 цагаас ШУТИС-ийн Төв номын 4 давхарт Е-405 Хурлын тэнхимд хорих байгууллагуудад хүний эрх болон ардчилалын хөгжүүлэх иргэний нийгмийн дэмжих төсөл”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Монголын хорих байгууллагын хамтарсан дугуй ширээний хэлэлцүүлэг болно. Каритас Чех байгууллага Утас: 70135899, 99520834, 99029122

09:30 цагаас 38 дугаар сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөл хотын дарга Э.Бат-үүлтэй уулзана.

11.00 цагаас Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн ялагч, “хар шидтэн” Влат Кадони Монголд ирэхтэй холбогдуулж МN мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11:00 цагаас НҮБ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Naomi Kitahara, НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх С.Оюунцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Ж.АМАРСАНАА нар ЭМЯ-ны Б танхимд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын хөлбөмбөг сонирхогчдын футзалын супер цомын тэмцээний талаар МN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд НҮБ-ын Хүн амын сангаас дэлхийн хүн амын судалгааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын IY уралдааны талаар ССАЖЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран МN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа улс орон даяар 11 дүгээр сарын 25-нд эхлэх гэж байгаа болон өрх, иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлсон салбар дундын нэгдсэн Цахим мэдээллийн сан бий болгох асуудлаар хэвлэлийн бага хурал Төрийн ордны "Г" танхимд болно. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Утас: 99860551

12:20 цагаас Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа юм. Гишүүдээс дэмжлэг авахаар гарын үсэг цуглуулаад байгаа О.Баасанхүү нь энэхүү хуулийн төсөлдөө “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөх” зэргээр хуулийн ач холбогдол, зорилгыг алдагдуулах олон заалт оруулсан байна.

12.30 цагтХэрэглэгчийн эрх боловсролын холбоо, Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс Хүнсний тухай хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар МN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:30 цагаас Зам тээврийн яамны урд талын Aвто тээврийн үндэсний төвийн байранд Авто тээврийн салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн талаар хэлэлцvvлэг болно. "Өнөөдөр хичнээн автомашин зорчиж байна", "Цаашид буруу зөв рультэй автомашиныг хэрхэх вэ?" зэрэг сэдвүүдээр ярилцана.


Хуваалцах