Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөний үеэр хотын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Онцгой байдлын асуудал, шүүхийн болон эрх зүйн шинэтгэл ба гэмт явдалтай тэмцэх асуудал зэрэг сэдвээр ярилцана. Холбогдох утас: 325044

09:00 цагаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд

09:30-цагаас Цус судлалын Үндэсний төвд "Цусны аюулгүй байдал ба донор" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан богино хугацааны сургалт болно. Утас 99883396

10:00 цагаас Авто машиныг хийгээр цэнэглэх станцын нээлт Таван шарын тээвэрийн товчооны ертөнцийн зүгээр урд талд Дашваанжил ХХК дээр болно. Нээлтэд БОНХЯ-ны удирдлагууд оролцоно. Холбогдох утас: 99105986, 50505030

11:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд

11:30 цагаас Бөхийн өргөөний зүүн талд байрлах "Хөх нуруут" ресторанд МУГЖ С.Жавхлангийн санаачлан амжилттай хэрэгжүүлсэн "Хамаг монгол" төслийн үргэлжлэл болсон "Дэлхийн монгол" төслийн нээлтийн хэвлэлийн хурал болно. Хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд "Хамаг монгол" цомгийг бэлэглэнэ.

12:00 цагаас БШУЯ-ны 401 тоотод БШУ-ны сайд Л.Гантөмөр оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулна.

13:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд

13:30 цагаас СТӨ-нд Шинжлэх ухааны ажилтны баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр "Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого" сэдвээр илтгэл тавьж, академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналыг шалгарсан эрдэмтдэд гардуулна. Утас: 91913865

14:00 цагаас Замын цагдаагийн газрын хурлын танхимд "Хөх гацуурхан" хүүхдийн театартай хамтран ажиллах талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс. Утас 93021019

14:00 цагаас Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй НОГООН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ байгаль орчны салбар дахь төр хувийн хэвшлийн үндэсний чуулган эхэлнэ. Утас: 99130782 99894441

Хуваалцах