Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагаас ажил үйлсээрээ бусдаасаа шалгарсан "Шар хантаазтан"-д Сингапур, Хонконгод аялах эрхийн бичгийг гардуулах ёслол НЗДТГ-ын А танхимд болно. Лавлах утас 325044 91040607
Мэдээллийн алба

09:00 цагаас ажил үйлсээрээ бусдаасаа шалгарсан "Шар хантаазтан"-д Сингапур, Хонконгод аялах эрхийн бичгийг гардуулах ёслол НЗДТГ-ын А танхимд болно. Лавлах утас 325044 91040607
09:00 цагаас Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас тус бүс нутагт худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулан уулзалт хэлэлцүүлгийг СХД , 5 шар, Сэнтий рестораны 2 давхарт зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 91814544 53080106
09:00 цагаас ҮХААЯ-ны хурлын зааланд “МАЛЧНЫ ХАЛАА-ШИЙДЭЛ ХАЙХ НЬ” хэлэлцүүлэг болно. Монгол Малчин Мэдээллийн Агентлагаас санаачлан Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтран зохион байгуулж буй “МАЛЧНЫ ХАЛАА-ШИЙДЭЛ ХАЙХ НЬ” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны 605 тоот хурлын танхимд. Холбоо барих утас:99619045,
10:00 цагаас Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Нээлттэй, ухаалаг төр лүү" сэдвээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийнэ.
10:30 цагаас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хажууд байрладаг Хоршоологчдын холбооны байранд монгол малын үржил шим, чанарыг сайжруулахад орон нутгийн хөгжлийн санд суулгасан мөнгөнөөс төсөв гаргаж байх талаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт орон нутгийн иргэдийн хурлын дарга нар оролцоно. Харилцах утас 91014101
11:00 цагаас Багш хөгжлийн ордоны 504 тоотод Боловсролын хүрээлэнгээс жил бүр зохион явуулдаг "Багшийн заах арга зүйн шилдэг илтгэлийн улсын уралдаан" эхэлнэ. Утас: 99150381
11:00 цагаас Увс аймгийн Тариалан сумын иргэд сонгогчдын төлөөлөл Увс аймагт мөнгө тарааж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна. Мөн Тариалан сумын иргэд хэвлэлийн хурлын дараа СЕХ-нд шаардлага хүргүүлж, урамшуулал болгон авсан нэг сая төгрөгөө буцаан тушаах юм байна.
11:00 цагаас ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр буюу "12 дугаар сарын 1"-ний өдрийн хэвлэлийн бага хурал өнөөдөр "Туушин" зочид буудлын 3 давхарт зохион байгуулагдана.
11:30 цагаас ШУТИС дээр Их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ын сурагчдын зохион бүтээсэн роботын үзэсгэлэн болно. Өмнө нь Робокон тэмцээнд оролцож байсан туршлагатай зохион бүтээгчдээс гадна анх удаа 10 жилийн сурагчдийн бүтээлийг дэлгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91999222
12:00 цагаас “Сэтгэл татам Улаанбаатар” сэдэвт “UB Art Fair” үзэсгэлэнгийн нээлт “Blue Mon” центрийн зургийн галлерейд болно. Энэ удаагийн үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчид болон хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцож байгаа юм. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас 88116286, 70128687
12:00 цагаас ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль дээр "Эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөө, аюулгүй байдал" сэдэвт сургалт семинар зохион байгуулагдана. Семинарт эмч эм зүйч нар оролцоно. Зохион байгуулагч: НЭМГ, ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль
Холбоо барих: 9999-9041
13:00 цагаас МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин СТА Б.Гантигмаа төрсөн эгч Б.Болормаадаа элэгний донор болж Энэтхэг улс руу яаралтай хагалгаанд орохоор явах болон эмчилгээний зардалд зориулан хандивын тоглолт хийх гэж байгаа талаар МҮОНТ- ийн Олон нийтийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
14:00 цагаас ЭМЯ-ны А зааланд Монгол - Солонгосын хамтарсан "Монгол эмч, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх боловсролын системийг үүсгэн хөгжүүлэх төсөл"-ийн нээлтийн бага хурал болно. Эрхэм сэтгүүлчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Харилцах утас 88027947
15:00 цагаас Монголын анч шувуу сонирхогчдын холбоо, Монголын киноны орлон тоглогчдын "Тэнгэрийн чоно" холбоо хамтран "ХААН ШОНХОР" өдөрлөг СУИС дээр зохион байгуулна. Утас: 89860090


















