Өнөөдөр болох үйл явдлууд
11.00 цагаас Татварын байгууллагын хууль бус томилгоо, Үндсэн хуулийн цэц болон шүүхийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэн Н.Энхээ "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
Мэдээллийн алба

11.00 цагаас Татварын байгууллагын хууль бус томилгоо, Үндсэн хуулийн цэц болон шүүхийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэн Н.Энхээ "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагаас Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс АНын дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн шаардлагынхаа хариуг нэхэх, улс төрийн суулт зарлах тухайгаа "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.
13.00 цагаас Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК, Багануур, Шивээ-Овоо компани хамтран “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд уг тэмцээний нээлтийн ёслол “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99082732
13:30 цагаас УИХ-ын дарга З.Энхболд Троллейбусны Депо-гийн үйл ажиллагаатай танилцана.УИХ-ын дарга болон гишүүд, нийслэлийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн Төрийн ордны баруун талаас Троллейбусаар Депо хүртэл явах юм.
14:00 цагт Хангарьдын 14 давхарт “Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлэг болно. Нийслэлээс барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчилөн нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлээд байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлгээр энэ ажлыг дүгнэхээс гадна ирэх жил хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлох юм. Утас: 325044 88781218


















