Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Авлигатай тэмцэх газраас "ХУУЛЬ ДҮРЭМ БОДИТ АМЬДРАЛ" сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Авлигатай тэмцэх газраас "ХУУЛЬ ДҮРЭМ БОДИТ АМЬДРАЛ" сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд төрийн төв болон орон нутгийн удирдлагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалийг бэхжүүлэхэд талууд хамтын ажиллагаа, түншлэл, иргэдийг оролцоог дэмжих асуудлаар харилцан ярилцаж санал солилцоно. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас явуулсан “АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ МЭДЛЭГ ТОГТООХ” судалгааны дүнг нийтэд танилцуулна.

09.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд

10:00 цагаас Нийслэлийн ИТХ, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран “Аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлэхэд хүүхдүүд хэрхэн оролцох вэ?” ЕБС-ийн сурагчдын чуулганыг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Утас:325044

10:00 цагаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн 12 дугаар сарыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн А танхимд хэвлэлийн бага хурал болох гэж байна. Холбогдох утас: 328773

11:00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс хэвлэлийн бага хурал хийнэ. 91021020

15.00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд

15.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд

MN Мэдээллийн төвд

11.00 цагт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 45 жилийн ой угтсан арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, “Архигүй монгол” сүлжээ ТББ хамтарч “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэгээс МҮОНТ болон “Бурхан Халдун” группийн нэртэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагтТөрийн бус байгууллагуудаас Увс аймагт болсон сонгуулийн маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Хуваалцах