Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт Драмын театр дээр Шилдэг, Ээлтэй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж шалгаруулна. Утас 9907-0909
Мэдээллийн алба

09:00 цагт УДЭТ-т Шилдэг, ээлтэй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж шалгаруулна. Утас 9907-0909
09:00-17:00 цагт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд Эдийн засгийн хөгжлийн яамнаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” сэдэвт Улаанбаатар бүсийн семинар эхэлнэ. Семинар нь холбогдох яам, агентлаг, нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газрын төлөөлөгчид оролцоно. Тус семинар 12 сарын 18-ны өдөр үргэлжилнэ.
“Заган ойн тогтвортой менежментийн сайн туршлагууд” сэдэвт олон улсын семнинар болно. Кемпински зочид буудал. Утас: 260718, 99106727
11:00 цагт Багш хөгжлийн ордны 605 тоот өрөөнд хөгжмийн ухаалаг самбарыг ЕБС-иудад гардуулж өгөх ажиллагаа болно. Энэ үеэр ухаалга самбарыг хэрхэн ашиглах сургалтыг сурагч, багш нарт явуулна.


















