Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагаас ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд “Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломж” сэдэвт чуулган болно.
Мэдээллийн алба

09:00 цагаас ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд “Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломж” сэдэвт чуулган болно.
10:00 цагаас Төрийн Ордоны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг” байр сууриа илэрхийлнэ.
10:00 цагаас ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдаан /2013 оны төсөв зарцуулалт, 2014 оны төсөв батлах, 2014 оны иргэнд газар олголт/, ХУД-ийн ИТХ-ын цахим хуралдааны танхимын нээлт Хан-Уул дүүргийн 9 давхарт болно. Лавлах утас: 99286606
10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Улаанбаатар хотод улсын зэрэглэл тогтоолгохыг дэмжих тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөл байгуулах тухай, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Холбогдох утас: 325044, 99045255
11:00 цагаас 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан 4 ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд ажилласан жилээ нөхөн тооцуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд...
11:00 цагаас ШӨХТГ-ын Зар сурталчилгааны хэлтсээс хэвлэлийн бага хурал хийнэ. Өөрсдийнхөө үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнээ №1 гэж зарлагсад болон бидний хэрэглэж байгаа усыг бохир хэмээн сурталчлан бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа компанийн асуудлаар ярина. Утас: 91021020
11:30 цагаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хууль бусаар томилогдсон Ч.Энхбаяр даргын булхайт үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд...
14:00 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөдөлмөр эрхлэлт - 2013” сэдвээр мэдээлэл хийнэ.
19:00 цагаас Тусгаар Тогтнолын Ордонд шинэ жилийн шилдэг хөгжмийн тоглолт Утас: 99996565, 98886565


















