Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт "Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа "Бэст Вэстэрн Премьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд эхэлнэ. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг 7, Оны шилдэг сэтгүүлчийг 9 номинациар шалгаруулах бөгөөд сэтгүүл зүй
Мэдээллийн алба

10:00 цагт "Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа "Бэст Вэстэрн Премьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд эхэлнэ.
Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг 7, Оны шилдэг сэтгүүлчийг 9 номинациар шалгаруулах бөгөөд сэтгүүл зүйн салбарын бүхий л салаа мөчрийг хамарсан онцгой чухал үйл явдал болох юм.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ, АЖЛЫН ХЭСЭГ
Утас: 330948, 99991706, 99114448, 99841725
10:00 цагт НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийн дэмжих хорооны хамтарсан хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 45 хүүхдүүдтэй НИТХ-ын Төлөөлөгчид уузлан, бэлэг солилцоно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044 88781218


















