Өнөөдөр болох үйл явдлууд
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

08:30 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
09:00 цагаас: “Туушин” зочид буудалд Архивын ерөнхий газар, ССАЖЯ хамтран Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хийнэ.
09:30 цагаас: Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулсан нийслэл, дүүрэг, хороодын ажилтнуудыг шагнаж урамшуулах ажиллагаа ЗДТГ-ын А танхимд.
10:00 цагаас Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Гавьяат” цол хэргэм хүртсэн хүмүүсийг хүлээн авч уулзана.
10:00 цагаас: Нийслэлийн 2013 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан 22 хүнд шагнал гардуулна.
10:00 цагаас СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулна. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг 10.00 цагаас зохион байгуулна. Холбогдох утас: 99125511
11:00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордны хуралдааны Г танхимд Оюутолгойтой холбоотой цаг үеийн мэдээлэл хийнэ.
11.00 цагаас: Хогны уутны талаар Хотын ерөнхий менежер Хангарьд ордоны 6 давхарт мэдээлэл хийнэ. Холбогдох утас:96586689
11:00 цагаас: МҮЭ-ийн холбоо нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Сэтгүүлчдээ урьж байна. Холбоо барих: 99027019
11:00 цагаас: УЕП-ын дэргэдэх зөвлөлийн хуралдаан УЕПГ-ын хурлын танхимд болох бөгөөд зөвлөлийн хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:94949458, 88229458
11:40 цагаас: Үндэсний төв архивын Үзэсгэлэн нээгдэнэ.
12:00 цагаас Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын төрийн дээд одон медаль гардуулна.
12:00 цагаас Төрийн одон медалиар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулан өгөх үйл ажиллагаа ЭМЯ-наа болно.
16:30 цагаас МҮЭСТО-нд Хөдөлмөрчдийн сүлд модны наадам болно. Нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар оролцоно. Холбоо барих: 99027019
19:00 цагаас МОСАХ-ноос зохион байгуулж буй оны шилдэг веб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагаа "BLUE SKY TOWER"-т.


















